Зуунмод сумын хэмжээнд шатахуун, тослох материалын нөөц хангалттай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-27 14:30:26

Төв / МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд таван ШТС ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар шатахуун, тос тослох материалын нөөц хангалттай байгаа тухай Зуунмод сумын Шуурхай штабаас мэдээллээ. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед тус сумын ЗДТГ болон баг, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэгт хариуцлагатай жижүүрүүдийг томилон аймгийн Шуурхай штабт тухай бүр мэдээ өгч байгаа бөгөөд сумын ЗДТГ-ын албан хаагчид Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Өндөр дов”-ны постод 24 цагаар жижүүрийн үүргийг гүйцэтгэж байна. 

Мөн аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газартай хамтран Зуунмод сумын хөдөлгөөний эрчийг 90% хүртэл бууруулах ажлыг зохион байгуулж байгаа юм. 

Холбоотой мэдээ