Цагааннуур боомтын эрсдэлт бүсийг ангилан тогтоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-27 17:16:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр байгуулсан ажлын баг Баян-Өлгий аймгийн Цагааннуур автозамын шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж, боомтын эрсдэлт бүсийг ангилан тогтоож, тэмдэгжүүллээ.  


Тус боомтоор ОХУ-аас шатахууны тээвэр хийж байгаа бөгөөд коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх болон одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцтай танилцаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.


Мөн улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн жолоочийн шинжилгээний бичгийг шалгах, биеийн байдлыг ажиглах, өвчтэй, сэжигтэй тохиолдол бүрт авах арга хэмжээ зэрэг тус боомтын бэлэн байдлыг шалгалаа. Сургуулилтын явцад гаргасан алдаа дутагдлыг газар дээр нь засуулж, албан хаагч нарт хувийн хамгаалах хувцас өмсөх, тайлах дараалал болон халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.


Холбоотой мэдээ