Нутгийн зарим газраар цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, 12 дугаар сарын 1-нд нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.
Өнгөрсөн
долоо хоногийн сүүүлээр ихэнх нутгаар 10-17 хэмээр хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -33-38 хэм хүрчээ.
2020 оны 12 дугаар сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. 12 дугаар сарын 2, 3-нд Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 5-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи их
төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын
хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун
хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм,
өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.