БНСУ-д “5G” сүлжээ хэрэглэгчдийн тоо 10 саяд дөхөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
khulan@montsame.gov.mn
2020-11-30 15:09:59

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д “5G” сүлжээ хэрэглэгчдийн тоо энэ оны 10 дугаар сарын эцсийн байдлаар 10 сая орчимд хүрсэн гэж тус улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам өнөөдөр мэдээллээ.


Яамны мэдээлэлд дурдсанаар, “5G” хэрэглэгчдийн тоо 10 дугаар сарын сүүлээр 9.98 саяд хүрсэн нь өмнөх сарынхаас 735113-аар нэмэгджээ. Ингэснээр уг сүлжээний хэрэглэгчдийн тоо гар утасны нийт хэрэглэгчдийн 14.2 хувийг эзэлж байна.


БНСУ 2019 оны дөрөвдүгээр сард “5G” сүлжээг арилжааны зориулалтаар нэвтрүүлснээр дэлхийд анхдагч болсон юм.


АНУ-ын “Apple” компани “5G” сүлжээ дэмждэг “iPhone 12” загварын шинэ ухаалаг гар утаснуудаа БНСУ-ын зах зээлд 10 дугаар сард 30-нд нийлүүлсэн бөгөөд энэ нь “5G” хэрэглэгчдийн тоог улам нэмэгдүүлж магадгүй байна.


Apple” компанийн мэдээлснээр, БНСУ-д хамгийн сүүлийн үеийн загваруудыг худалдаалж эхэлснээс хойш 600 мянга орчим гар утас борлуулаад байгаа ажээ.


БНСУ-д “4G” сүлжээ хэрэглэгчдийн тоо үргэлжлэн буурч, өнгөрсөн сард 53.9 саяд хүрсэн нь өмнөх сарынхаас 397118-аар буурсан байна. 

Холбоотой мэдээ