Энэ сард агаарын хэм олон жилийн дундаж орчим байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-03 15:46:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр тухайн хугацаанд агаарын хэм олон жилийн дундаж орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дундуур, мөн гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэс 5-10 градусаар хүйтэрнэ.

Хур тунадасны хэмжээ олон жилийн дундаж орчим буюу 0-3 мм цас орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 4- 9 м/с байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 12-14 м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна.

Холбоотой мэдээ