Италид зул сарын үеэр муж хооронд зорчихыг хориглоно

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-12-04 09:49:47

РОМ. /BBC/. Италид зул сарын баярын амралтын үеэр коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, 12 дугаар сарын 21-нээс нэгдүгээр сарын 6-нд муж хооронд зорчихыг хориглож байна.


Мөн тухайн хугацаанд 22:00-05:00 цагийн хооронд хөл хорио тогтооно. Зарим мужид зоогийн газруудыг 18:00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрөх бол бусад хэсэгт авч явах үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрнө.


Италид цар тахал дэгдсэнээс хойш өдөрт хамгийн олон буюу 993 хүн халдвараар нас барсны дараа энэхүү мэдэгдлийг хийсэн байна.


“Бид сонор сэрэмжээ сулруулж болохгүй. Нэгдүгээр сард эхэлж болзошгүй байгаа халдварын гурав дахь давлагаанаас бид урьдчилан сэргийлэх ёстой” гэж Ерөнхий сайд Жузеппе Конте хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Харин шинэ хязгаарлалтуудыг мужийн эрх баригчид шүүмжилж, хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг баримт бичигт төв Засгийн газар бидэнтэй зөвлөлдөхгүйгээр шийдвэр гаргасан хэмээн тэмдэглэсэн байна.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Италид өнөөдрийн байдлаар 1.6 сая гаруй хүн халдвар авч, 58 мянга гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ