Төв аймгийн нутгаар энэ сард агаарын хэм олон жилийн дундаж орчим байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-04 16:27:20

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр нийт нутгаар тухайн хугацаанд агаарын хэм олон жилийн дундаж орчим байна.

Хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаар нутгийн өмнөд хэсгээр 0-2 мм, бусад нутгаар 2-4 мм цас орох төлөвтэй . Харин нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хоёрдугаар арав хоногийн дундуур болон сүүлчээр мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэс 5-10 градусаар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16-18 м/с, хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна гэж аймгийн УЦУОШТ-ийн мэдээлэл үйлчилгээний хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ