Улаанбаатар хот руу явах иргэдийг гурав хувааж шинжилгээнд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-12-06 14:38:21
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Орхон аймгаас Улаанбаатар хот руу зорчих хүсэлтэй 978 /12.06 байдлаар/ иргэн байна. Үүний 588 нь нийтийн тээврээр, 390 нь хувийн унаагаар зорчих хүсэлтээ өгчээ.

12 дугаар сарын 7-ноос зорчих хөдөлгөөнийг нээхтэй холбоотойгоор дээрх 978 иргэнийг аймгийн Онцгой комисс дараах зохицуулалтын дагуу гаргахаар болжээ. Үүнд:   

1.Иргэд 119.mn сайтад бүртгүүлнэ. Үүний дагуу аймгийн Онцгой комиссоос PCR шинжилгээ өгөх түр цэгийн байршил, цаг товлолыг утсаар холбогдож  мэдээлнэ. /Нийтийн тээвэр болон хувийн унаагаар явах бүх хүнд хамаарна/

Ингэхдээ өдөрт 250-300 хүн шинжилгээ өгөх боломжтой. Учир нь БОЭТ-ийн вирусологийн лабораторийн хүчин чадалд тулгуурлан хүний тоог хязгаарлаж байгаа юм. Иймд аймгийн Онцгой комиссоос утсаар ярьж мэдээлэл өгсөн тохиолдолд шинжилгээнд хамрагдана. Шинжилгээ өгсний маргааш хариу гарна.

2. Шинжилгээндээ хамрагдсаны дараа иргэд хариугаа 119.mn сайтаас татаж аваад хэвлэх эсвэл утсан дээрээ зургийг нь дарж хадгална.

Жич: Улаанбаатар руу зорчих 978 иргэнийг гурав хувааж 12 дугаар сарын 7,8, 9-нд 14 сургууль, 6 сургууль дээр цагийн хуваарийн дагуу шинжилгээнд хамруулна. Иймд аймгийн Онцгой комиссоос утсаар мэдэгдсэн хүмүүс шинжилгээнд хамрагдаж зорчих хөдөлгөөнд орно гэдгийг анхаарууллаа. 

 

 

 

 

Холбоотой мэдээ