Зургаан аймгийн иргэд өнөөдөр нутаг буцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-12-07 09:50:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрийн дагуу "COVID-19"-ийн халдвар бүртгэгдсэн 6 аймгийн иргэд өнөөдрөөс нийслэл хотоос нутаг буцаж байна.  

Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Архангай, Говь-Сүмбэр, Дорноговь болон Өмнөговь аймаг руу нутаг буцах хүсэлтээ 12 мянга гаруй иргэд гаргажээ. Эдгээр иргэдийг энэ сарын 5-наас эхлэн бүртгэж "COVID-19"-ийн шинжилгээнд хамруулаад байгаа юм. 

Дархан-Уул аймаг руу 5 мянга орчим иргэн буцаж байна.

Тус аймгаас нийслэл хот руу болон бусад аймаг, сум руу дамжин явах 1800 орчим иргэн байгаа аж.  Тиймээс, Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос зөвхөн өөрийн харъяат, Дарханд оршин суух хаяг, бүртгэлтэй иргэдээ авахаа мэдэгдэж байна. Говь-Сүмбэр аймаг буцах 700 орчим иргэн байна. 




Холбоотой мэдээ