Технологийн багш нарыг чадавхжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-05-30 22:44:06
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн технологийн багш нар онол, практик хосолсон чадавхжуулах сургалтанд хамрагдлаа.

Төв аймгийн Зуунмод суманд 5 сарын 21-25-нд  болсон уг сургалтанд 27 сумын 40 гаруй багш оролцож, photo shop, sketcher сorel, draw, sketch up зэрэг программын тухай мэдлэгээ сэргээж, нисэх загварын онгоцны үзэсгэлэн дэлгэсэн юм. Үүнээс гадна анги танхимын тохижилт болон хаяг реклам хийх аргачлалтай болжээ. Технологийн багш нарын мэдлэг ур чадварыг дэмжих, хүүхдэд техник сэтгэлгээнд суурилсан суурь боловсрол олгох зорилготой уг сургалтыг тус аймгийн засаг дарга Д.Баярбатын санаачилгаар хоёр дахь удаагаа зохион байгуулжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ