Дотуур байрны оюутнуудаас PCR шинжилгээ авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-12-07 15:32:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны яам, мэргэжлийн байгууллагууд хамтран Улаанбаатарт суралцаж буй хөдөө орон нутгийн оюутнуудыг 2020 оны 12 дугаар сарын 5-наас эхлэн тодорхой хуваарийн дагуу "COVID-19" халдварын PCR шинжилгээнд хамруулж буй.

 

Тэгвэл өнөөдрөөс их, дээд сургуулиудын дотуур байранд суудаг оюутнуудыг хамруулж эхэллээ. 100-гаас дээш оюутантай 31 дотуур байрны шинжилгээг байранд нь нэгдсэн зохион байгуулалтаар авч байгаа. Харин түүнээс доош тооны оюутантай дотуур байрны болон байрнаас гадуур амьдардаг оюутны шинжилгээг дүүрэг тус бүрт 20 цэгээр авч байгаа юм.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх их, дээд сургуульд суралцдаг бөгөөд орон нутаг явах оюутнуудыг шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг БШУЯ уриалж байна.

 

Тус яам болон их, дээд сургуулиас 140 гаруй ажилтан, албан хаагч шинжилгээг зохион байгуулах багт ажиллаж, нэг дор хэт ачаалал, бөөгнөрөл үүсгэхгүй халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сахин мөрдүүлж байна.

 

Шинжилгээнд хамрагдах хуваарь, зарлалыг сургуулийн веб хуудас, оюутны холбоодын фэйсбүүк хуудсаар дамжуулан түгээхээс гадна шинжилгээнд хамрагдах шаардлагатай оюутнуудын гар утсанд мэссежээр илгээжээ.

Шинжилгээнд 30 мянга орчим оюутан хамрагдаж, ойрын өдрүүдэд орон нутаг руугаа явахаар тооцоолж байгаа аж.

Холбоотой мэдээ