“Оны онцлох тамирчин”-аар Леброн Жеймс тодорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
НЬЮ-ЙОРК. /TASS/.
“Time” сэтгүүл сагсан бөмбөгч Леброн Жеймсийг “Оны тамирчин”-аар
нэрлэжээ.
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Лос-Анжелес
Лейкерс" багийн довтлогч Л.Жеймсийн арьсны өнгөөр ялгаварлан
гадуурхах явдалтай тэмцэх, сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн кампанит
ажлуудад оролцсоныг сэтгүүл цохон тэмдэглэжээ. Л.Жеймсийн жишгээр энэ үйл
ажиллагаанд нэр хүндтэй олон тамирчин нэгдсэн байна.
Тухайлбал, тэрбээр бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болохын өмнө
залуучуудыг сонгуулийн хэсгүүд дэх үйл ажилллагаанд татан оролцуулахад тусалжээ. Сонгуулийн хэсгүүдэд настай иргэд коронавирусээр халдварлах эрсдэл их байсан учир тэдний оронд залуу хүмүүсийг ажиллуулах шаардлагатай байсан юм.
Өнгөрсөн 10 дугаар сард Лейброн Жеймс NBA буюу Хойд
Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2019-2020 оны улирлын плей-оффын
финалын тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон юм.