А.Амбасэлмаа: Гаалийн ажилтны ойр харилцагчдын шинжилгээ “сөрөг”

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2020-12-12 12:13:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн “Амгалан” гаалийн талбайн хяналтын ажилтнаас коронавирус илэрсний дагуу ойрын харилцагчдад нь шинжилгээ хийхэд одоогоор вирус илрээгүйг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.


Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулав.


-“Амгалан” гаалийн ажилтнаас тандалтын шинжилгээгээр коронавирус илэрсэн нь хүн амын дунд халдвар тархсан гэсэн үг үү?

А.Амбасэлмаа: “Амгалан” гаалийн ажилтны ойрын харилцагч 58 хүнийг илрүүлж, тусгаарласан. Хоёр дахь харилцагч 100 гаруй хүнээс мөн Нийслэлийн гаалийн газрын 100 гаруй хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна.


-Гаалийн ажилтан УБТЗ-аас эсвэл нийгэм дотроос халдвар авсны аль нь болохыг тогтоосон уу?

А.Амбасэлмаа: Улаанбаатарт голомт болсон халдварын цар хүрээг тогтоож тусгаарлан, нэг, хоёр дахь харилцагчдыг илрүүлэн ажиглаад, шинжилж байна. Тандалтын шинжилгээг төмөр зам, гааль, хүнсний дэлгүүрт өргөн хүрээнд хийж байна. Энэ шинжилгээгээр 1-2 илрэх магадлалтай. Цар тахал гарсан үед хэсэг хүнийг тусгаарлаад голомт хумьсан гэж үзэхгүй. Өвчилсөн хүмүүс ойрын харилцагчаа хэлэхгүй, санахгүй тохиолдол бий. Тэр бүрт нь голомтыг алдахгүйн төлөө ажиллаж байна. Нэг халдвар гарсны төлөө Монгол Улсад халдвар газар авч, замбараагүй тархсан мэдээлэл түгээж айдас автуулж болохгүй. Боломжийн хэрээр халдварын хүрээ тогтоон тусгаарлаж байна.


-ХӨСҮТ-ийн сувилагчаас вирус илрээд удалгүй бүхэлд нь тусгаарласан мэдээлэл байна. Ямар учиртай вэ? Мэдээлэл нууцлаад байна уу? ХӨСҮТ дотроо халдвар хамгааллын дэглэм алдав уу?

А.Амбасэлмаа: Халдварт өвчин гэдэг нуух тусам нэмэгддэг тул ХӨСҮТ вирус илэрсэн тоог мэдээлж, аль болох ил тод зарладаг. ХӨСҮТ-ийг бүхэлд нь тусгаарлаагүй. Энэ бол онцгой объект. Энд ажиллаж байгаа эмч сувилагч өвдөх эрсдэл өндөр. Дэлхий дахинд ч эмнэлгийн ажилтнууд өвдөж байгаа. Хувь хүний ажил, хувцас тайлах зэрэгт алдаа гарч байна. ХӨСҮТ болохоо байгаад хөл хорионд орсон зүйлгүй, дэглэмээ бариад ажиллаж байна.


-Орон нутгийн иргэдийг чирэгдүүлж байгаа 119.mn сайтын хариу удаан хэвээр байгаад тайлбар өгнө үү? Орон нутгийн иргэдийн тусгаарлах хугацаа 14. Гэтэл УОК 7 хоног байна гэсэн шийдвэр гаргасантай зөрж байгаад хариу хэлнэ үү?

Д.Нарангэрэл: УОК-ын шийдвэрээр гэрийн тусгаарлалтыг 7 хоног болгосон. 119.mn сайтын хувьд өчигдөр “Интерактив” компанийнхантай уулзахад хэвийн явж байгаа мэдээлэл өгсөн. 

Холбоотой мэдээ