Эсватинийн Ерөнхий сайд коронавирусээр халдварласны улмаас нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-14 11:39:20

МОСКВА. /ТАСС/. Африкийн Эсватинийн хаант улсын Ерөнхий сайд Мандвуло Амброзе Дламини коронавирусээр халдварласны улмаас 53 насандаа таалал төгссөн тухай тус улсын Засгийн газар албан ёсны твиттер хуудсандаа ням гарагт мэдэгджээ.


Африкиийн “хамгийн сүүлчийн хэмжээлшгүй эрхт хаант” улс гэгддэг Эсватинийн Засгийн газрын тэргүүн халдвар авсныхаа дараа хэвтэн эмчлүүлж байсан ӨАБНУ-ын эмнэлэгт нас баржээ. Тэрбээр коронавирусний халдвар авснаа 11 дүгээр сарын 15-нд мэдэгдсэн бөгөөд тухайн үед биеийн байдал нь хэвийн байсан боловч дараа нь эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон байна.


Мандвуло Амбросе Дламини 2018 оны 10 дугаар сард Эсватинийн Засгийн газрын тэргүүнээр томилогджээ.


Холбоотой мэдээ