Сэлэнгэ аймагт коронавирусний нэг тохиолдол илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-16 11:00:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 15-нд нийт 12 711 хүнд хийсэн PCR шинжилгээгээр нэг хүнд коронавирус илэрчээ.


Энэ нь Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм.

Сүүлийн 24 цагт Улаанбаатар, Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна.

Улаанбаатарт 140, Сэлэнгэд 216, Дархан-Уулд 45, Орхонд 25, Говьсүмбэрт 4, Дорноговьд 32, Архангайд 3 тохиолдол нийт дотоодод 465 тохиолдол болж байна.

Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо 918 болсноос 384 нь эдгэрээд буй юм.


ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 525 хүн эмчлүүлж байна. Тэдний нэг нь маш хүнд, хоёр нь хүнд, 49 нь хүндэвтэр, 473 нь хөнгөн байгаа аж.

Холбоотой мэдээ