Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсрол эзэмшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-05-31 22:53:03
Yesukheitumur Tumurbaatar

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зориулалтын  тав тухтай орчинд боловсрол эзэмшиж байна.

ДЗМОУБ-ын ТОНХХ, Төв аймгийн эрүүл мэндийн газар хамтран хэрэгжүүлж буй "Аз жаргалтай төв" төсөлд Төв аймгийн Зуунмод сумын 15 хүүхэд хамрагдаж байгаа юм. Өнгөрсөн сард эхлэж, энэ сарын сүүлээр дуусах уг сургалтаар барриал үсэг, хөдөлгөөн засах дасгал сургуулилтаас гадна гар урлалын хичээл зааж байна.

Төслийн хүрээнд найман хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн хамт сувилалд амрааж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, анхаарах зүйлийн тухай сургалт зохион байгуулжээ. Өнгөрсөн жил Зуунмод сумын 11 хүүхэд дээрх сургалтанд хамрагдаж, боловсрол эзэмшсэн юм. 

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

Холбоотой мэдээ