Зургадугаар сарын 02-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-06-02 08:56:09

09.00 цагт Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудад архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Архивын газар хамтран Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулна. 

09.30 цагт Европын холбооны Switch-Asia төслийн хүрээнд “Төрийн бус оролцогчдын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалт Туушин зочид буудалд болно. 

10.00 цагт Олон улсын Цуурын наадмын нээлтийн арга хэмжээ Соёлын сургуульд болно. 

11.00 цагт Захиргааны хэргийн шүүхээс “Глоб кредит” ХЗХ-ны хөрөнгийг үнэгүйдүүлсэн, энэ нь төрийн буруу болохыг тогтоосон шийдвэр гаргасантай холбогдуулж тус ХЗХ-ны захирал асан Ж.Мэндбаяр "Монгол ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.00 цагт Автомашингүй өдрийг зохион байгуулах талаар Замын цагдаагийн газраас "Зууны мэдээ" сонины үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11.00 цагт БСШУЯ төрийн байгууллагуудаас анх удаа "Чанарын удирдлагын олон улсын стандарт ISO 9001" болзлыг хангаж, батламж хүлээн авах ёслолын ажиллагаа Шангри-Ла зочид буудалд болно. 

11.40 цагт Хотын захиргааны шинэ цогцолборыг “Глобал Бридж олон улсын консорциум” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барих барилгын ажлын нээлт СХД-ийн 6 дугаар хороонд болно.

12.00 цагт АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлууд болон “АСЕМ Вилла” хотхоны бүтээн байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал АСЕМ-ын мэдээллийн төвд болно. 

12.00 цагт МУГЖ, АНУ-ын Бостон балетын гоцлол бүжигчин Д. Алтанхуяг зургадугаар сарын 4-нд болох "Night off ballet" тоглолтынхоо тухай Корпорэйт Конвеншин төвд мэдээлэл хийнэ.

13.00 цагт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Улаанбаатар хот хамтран ажиллах санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман нар Хангарди ордонд гарын үсэг зурна. 

14.00 цагт Банкны салбарын ажилтны өдөрт зориулсан "Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нь" сэдэвт панел хэлэлцүүлэг Монгол банкны холбоонд болно. 

17.00 цагт Оюутны байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Холбоотой мэдээ