Тусгаарлах байрны эздэд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-22 17:20:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б. Ууганбаяр коронавируст халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдлын голомтын хавьтагсдыг тусгаарлан ажиглах байрны эзэдтэй уулзалт хийв.


Уулзалтад тусгаарлан ажиглах байрны эзэд болон Шуурхай штабт ажиллаж буй ОБEГ, ЦEГ, МХEГ, ХӨСҮТ-ийн албан тушаалтнууд оролцлоо.

Уулзалтад оролцогсдод тусгаарлан ажиглах байрны халдвар хамгааллын дэглэм, сахилга бат алдагдах, иргэдийн гомдол, шүүмжлэл тасрахгүй байгааг анхааруулж, цаашид халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх, сахилга баттай байхыг хатуу сануулав.


Холбоотой мэдээ