PCR шинжилгээгээр 39 хүнд коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-27 11:00:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид энэ сарын 25-нд нийт  14 646 хүнд хийсэн PCR шинжилгээгээр  39 хүнд коронавирус илэрчээ.

Тэдний 38 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн бол Франкфуртын тусгай нислэгээр ирсэн нэг иргэний давтан шинжилгээний хариу эерэг гарчээ. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн тус тохиолдлууд нь тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан байсан ба зарим нь гэрт тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрсэн. Эдгээр тохиолдол нь эмнэлгийн ажилтан 3, өвчтөн 5, гэр бүлийн хавьтал 30 хүн байна” хэмээн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр тодотгов.


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад "COVID-19" халдварын  тохиолдол 1 121 болж бүртгэгдэж байна. Үүнээс 711 хүн эдгэрээд буй юм. 


ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 400 хүн эмчлүүлж байна. Тэдний гурав нь маш хүнд, долоон хүний биеийн байдал хүнд, 54 нь хүндэвтэр, 336 нь хөнгөн байгаа аж.

Холбоотой мэдээ