Нийт нутгийн 60 гаруй хувьд зудын их эрсдэлтэй гэж гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-28 12:29:49

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, 5,1-10 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-20 см зузаан цастай байгаа ба зудын эрсдэл нийт нутгийн  20 хувь гаруй хувьд нь нэн их эрсдэлтэй, 60 гаруй хувь нь их эрсдэлтэй, 15 гаруй хувь нь дунд эрсдэлтэй гарсан байна.

Энэ жил ихэнх нутагт  гандуу, зуншлагаөвс ургамлын ургалт оройтож, байгалийн хадлан тэжээл авах боломж муу байсан. Мөн бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашиглаж гаргадаг байна.

Холбоотой мэдээ