Багануур дүүрэгт долоон автомашин хүлээлгэн өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын улмаас бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ үед УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир Багануур дүүрэгт нэн шаардлагатай долоон автомашиныг гардуулан өгөв.
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст аврах үйл ажиллагаанд зориулан бүрэн тоноглосон МАЗ автомашин, “Багануур тохижилт” ОНӨААТҮГ-т 45 хүний суудалтай ажилчдын автобус, “Багануур дулааны станц” ТӨХК-д шуурхай ажиллагааны фургон автомашин, “Багануур Ус“ ААТҮГ-т засвар үйлчилгээний ачааны машин, Засаг даргын тамгын газар, Шүүхийн тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэст тус бүр prius-30 машин өгсөн юм.
Автомашины түлхүүр
гардуулах үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан хэлэхдээ, “Та бүхэн эдгээр автомашиныг
албаны хэрэгцээнд ашиглан, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд анхаарч, мэргэжлийн
байгууллагаас өгч байгаа зөвлөмжийн дагуу хичээж ажиллаарай” гэв.
Үүний дараа УИХ-ын гишүүд Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн дэргэд шинээр барьж, ашиглалтад оруулж байгаа 50 ортой төрөх нярайн эмнэлгийн ажилтай танилцав. Орчин үеийн стандарт шаардлага хангасан эмнэлэг ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд нярай болон бага насны 50 гаруй хүүхдийг эцэг эхийн хамтаар хүлээн авч хэвтэн эмчлүүлэх боломжтой болжээ.