Нийтийн тээврээр 11 мянга гаруй зорчигч үйлчлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд нийтийн
тээврийн үйлчилгээ энгийн цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байна.
Өнөөдрийн байдлаар 97 чиглэлд 634 автобус, 10 аж ахуй нэгжийн
438 такси үйлчилгээнд гарчээ. Нийтийн тээврийн автобусаар 8:00-10:00 цагийн
хооронд 11090 зорчигч үйлчлүүлжээ. Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн
байгууллагууд 634 автобус, 165 таксинд ариутгал, халдваргүйтгэл хийжээ. Төв болон хөдөлгөөнт, суурин байршилд 81 ажилтан хяналт
шалгалт хийж байна. Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 39
цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 8361 удаа уншуулжээ.