Баяр амралтын өдрүүдэд гэмт хэрэг бүртгэгдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-04 12:10:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн өнгөрсөн баяр, амралтын өдрүүдэд нийт бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав.

Тухайн хугацаанд нийтдээ 27 гомдол мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 17, бусад төрлийн 10 гомдол байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 зөрчил, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 1 зөрчил илрүүлж, хариуцлага тооцжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 45 зөрчилд 1 сая төгрөгийн торгууль оногдуулжээ. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 15 иргэн эрүүжүүлэгджээ.

Түүнчлэн гэрийн ажиглалтад байгаа 148 хүнд хяналт тавин ажилласан байна.

Холбоотой мэдээ