Зургадугаар сарын 03-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-06-03 08:40:07

09.00 цагт  "Төрийн бодлого-Залуучуудын оролцоо" зөвлөлдөх уулзалт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болно.

09.00 цагт Эх хүүхдийн эндэгдлийн тулгамдсан асуудлаар ЭМСЯ-нд уулзалт зохион байгуулна.

09.00 цагт "Унадаг дугуй ба эрүүл мэнд" сэдэвт хэлэлцүүлэг Авто Тээврийн Үндэсний төвд болно.

09.00 цагт “Халал хүнсний сертификат” гардуулах ёслолын ажиллагаа Аж үйлдвэрийн яаманд болно. Тус сертификат нь дэлхийн 39 оронд хүчин төгөлдөр бөгөөд Саудын Араб болон Ойрх Дорнодын орнууд руу мах экспортлох бүрэн боломжийг нээж өгөх юм.

09.30 цагт Аж үйлдвэрийн яам, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс хамтран зохион байгуулж буй "Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага, боломж" сэдэвт эрдэм шинжилгээний хурал АҮЯ-ны хурлын танхимд болно.

10.30 цагт ГХЯ-ны ТНБД Д.Ганхуяг, Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Эбрахим Рахимпур нар Гадаад хэргийн яаманд 2 улсын Гадаад хэргийн яам хооронд “Хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурна.

11.30 цагт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Б.Транкман нар “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичигт гарын үсэг зурна.

11.00 цагт "Цуурын олон улсын анхдугаар симпозиум" зохион байгуулах талаар БСШУЯ-нд хэвлэлийн хурал зарлалаа.

11.00 цагт  Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хамтран “Баянзүрхчүүд баялагийг бүтээнэ” өдөрлөг Жуковын талбайд зохион байгуулна.

11.30 цагт  Монгол Улс, Лалын Бүгд Найрамдах Иран Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно.

15.00 цагт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай” сэдэвт хэвлэлийн бага хурал хийнэ.

16.00 цагт Сар бүр уламжлал болгон хийдэг ээлжит В2В уулзалт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Их танхимд болно.

16.00 цагт Европын Холбооны болон Хятад улсын зах зээлд нэвтрэхэд тавих импортын шаардлагуудын тухай сургалт  507 тоот хурлын танхимд болно. 

18.00 цагт "Улаанбаатар марафон 2016" олон улсын гүйлтийн гадаадын оролцогчдод зориулсан техникийн зөвлөгөөн Монголын Үндэсний олимпийн хороонд болно. 

Холбоотой мэдээ