Мазаахай цагдаа олны талархал хүлээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-03 09:58:57

Хөвсгөл аймагт эх үрсийн баярын өдөр Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Мазаахайн хувцастай цагдаа ажиллуулсан нь олны талархал хүлээсэн арга хэмжээ болжээ.

Жолооч нарыг хүүхдүүдээ хүндэтгэн замын хөдөлгөөнд оролцохдоо гэрлээ асааж, гарцаар гаргасны дараа зорчих хөдөлгөөнд оролцохыг аймгийн ЦГ-ын Замын цагдаагийн тасгаас уриалсан боловч зарим жолооч явган хүнтэйгээ зэрэгцэх, түгжрэл үүсгэх зэрэг тохиолдлууд гаргажээ. Энэ өдөр Мөрөн сумын төв зам дагуу ачаалал их түгжрэлтэй байсан боловч Мазаахай цагдаагийн үгэнд хүүхдүүд, жолооч нар сайн орж байсан гэнэ. Мөн баярын өдөр аймгийн хэмжээнд ямар нэгэн хэрэг зөрчилгүй тайван байсан нь энэ өдөр архи согтууруулах ундаа худалдаалаагүйтэй холбоотой гэж гэж үзэж байгаа ажээ. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Холбоотой мэдээ