Онлайн арилжаанд хөрөнгө оруулагчдын 70 хувь оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-07 13:29:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнгөрсөн оны үйл ажиллагааны үзүүлэлтээ танилцууллаа. Тус биржээр 2020 онд нийт 65.3 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжжээ. Өдрийн дундаж арилжаа 263.4 сая төгрөг байв. 

Биржийн зах зээлийн үнэлгээ оны эхнээс 13.9 хувиар буюу 370.2 тэрбум төгрөгөөр өсч 3.026.589.356. 080.62 төгрөгт хүрсэн нь 2011 оны гуравдугаар сараас хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ. Харин ТОП-20-ын индекс 205.4 нэгжээр буюу 1.7 хувиар буурав. Оны эхнээс 1.05 хувиар буурчээ. COVID-19"-ийн цар тахалтай холбоотойгоор оны дунд үед 18.3 хувиар буурсан боловч оны эцэст эргэн сэргээд байна. 


33 ХК ногдол ашиг хуваарилан тараасан нь нийт 135.6 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос ногдол ашгийн хэмжээ 21 хувиар өсжээ. 


Хийсэн гол ажлыг дурдвал: 

  • Үнэт цаасны төлбөр тооцооны Т+2 системд шилжиж, зах зээлийн дэд бүтэц олон улсын жишигт хүрэв. 
  • Цар тахлын нөхцөлд арилжаа онлайн горимоор тасралтгүй, хэвийн явж ирэв. Энд нийт хөрөнгө оруулагчдын 70 хувь нь онлайнаар арилжаанд оролцож байна. Энэ үзүүлэлт өмнөх оноос 30 хувиар өсжээ. 
  • давхар бүртгэлтэй хувьцаа бирж хооронд хөрвөн арилжих боломжтой болов. Ингэснээр давхар бүртгэлийн зохицуулалт шинэ түвшинд хүрэв. 
  • Шинэ бүтээгдэхүүн: Хөрөнгө оруулалын сангийн нэгж эрхийг арилжиж эхлэв. Мөн анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэв. 

Тодруулбал, Хөрөнгийн бирж дээр анхны хамтын, хаалттай хөрөнгө оруулалтын сан болон "Үндэсний хувьчлал сан" нэгж эрхийн анхдагч арилжааг явуулсан нь шинэ бүтээгдэхүүн болж, нийт 5.5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг худалдан авах санал иржээ. Ингэснээр татан төвлөрүүлэх дүн нь 16.5 хувиар давсан үзүүлэлт болов.


Өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид 192 хувьцаат компани бүртгэлтэй байгаагаас 1 ХК шинээр бүртгүүлж, 7 ХК хасагджээ. 33 ХК ногдол ашиг хуваарилан тараасан нь нийт 135.6 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос ногдол ашгийн хэмжээ 21 хувиар өсжээ. 


Холбоотой мэдээ