Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хуваарилалтыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-08 14:34:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Инвескор актив ТЗК”  ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж байна. Үүний анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ оны 1 дүгээр сарын 13-14-ний 10:00-16:00 цагт авах талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. 

Захиалгыг тус биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-аар тогтоосон үнийн аргаар авч, хуваарилалтыг дараах байдлаар хийхээр төлөвлөжээ. Үүнд: 

  • Үнэт цаасны танилцуулгад тусгасан А транчийн нийт 3.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8.500 ширхэг үнэт цаасны 50 хувьтай тэнцэх 4.250 ширхгийг стратегийн хөрөнгө оруулагч нарт, 
  • үлдсэн 50 хувь буюу 4.250 ширхэг үнэт цаасанд олон нийтээс нээлттэй захиалга авах бөгөөд олон нийтээс ирүүлсэн худалдан авах захиалгын хэмжээ дээрх тооноос давсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын 10 сая төгрөг хүртэлх захиалгыг бүрэн биелүүлж үлдсэн хэмжээнд хувь тэнцүүлэх,
  • Мөн үнэт цаасны танилцуулгад тусгасан Б транчийн нийт 600 сая төгрөгийн үнийн дүнтэй 1500 үнэт цаасны 500 ширхгийг андеррайтер "Инвескор Капитал ҮЦК" ХХК, 
  • 750 ширхгийг анхны үүрэг гүйцэтгүүлэгч "Инвескор ББСБ" ХК, 
  • 250 ширхэг үнэт цаасыг анхны үүрэг гүйцэтгүүлэгч "Микро Кредит ББСБ" ХХК тус тус худалдан авна. 

"Инвескор  Актив ТЗК" ХХК-аас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөг Энд дарж үзнэ үү. Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.


Холбоотой мэдээ