Франц улс сар бүр 400 дүрвэгч хүлээн авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-06-03 13:18:01

ПАРИС. /Xinhua/. Манай улс нэг сарын хугацаанд 400 дүрвэгчийг Грекээс шилжүүлэн хүлээж авна гэж Францын Дотоод хэргийн сайд Бернард Казэнеуве мэдэгдлээ.

“Энэ долоо хоногт Грек, Италиас 97 дүрвэгч ирсэн. Ирэх долоо хоногт орогнол хүссэн 253 дүрвэгчийг хүлээн авна” гэж тэрбээр тодруулжээ.

Мөн тэрбээр "энэ ажиллагаа нь дүрвэгсдийн хямралыг зохицуулахад оролцоно гэсэн амлалтаа Франц улс биелүүлж байгаагийн илрэл юм" гэж мэдэгдсэн байна.

Ирэх хоёр жилийн хугацаанд 30 мянган дүрвэгч хүлээн авахад бэлэн гэдгээ Францын эрх баригчид амласан юм.

Өнгөрсөн есдүгээр сард Европын орнуудын удирдагчид уулзах үеэрээ тус тивд ирээд байгаа 160 мянга орчим дүрвэгсдийг Европын Холбооны гишүүн орнуудад дахин хуваарилахаар тохиролцсон байна. Энэ тохиролцоо нь олон тооны дүрвэгсдийн хөлд дарагдаад байгаа Грект туслах арга зам юм.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ