Индонезийн “Boeing 737-524” загварын нисэх онгоц осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-10 10:16:54

ЛОНДОН. /BBC/. Индонезийн “Sriwijaya Air” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц бямба гарагт Жакарта хотын ойролцоо Явын тэнгист унаж осолджээ. Нисэх онгоцонд 60 гаруй хүн сууж явсны дотор хөлгийн багийн 12 гишүүн, 10 хүүхэд байсан аж. 

Осолтой холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодод эмгэнэл илэрхийлсэн байна. 


Юу болсон бэ?

  • Жакарта хотын нисэх онгоцны диспетчерүүд хөөрснөөс нь хойш дөрвөн минутын дараа онгоцтой холбоо тасарчээ. Эрх баригчдын үзэж буйгаар онгоц Лаки арлын ойролцоох Явын тэнгист унажээ. 
  • Газрын алба хөлгийн багаас аюулын дохио хүлээн аваагүй байна.
  •  Онгоц унасан гэж үзэж буй бүсэд онгоцонд хамаарах эд ангиуд олджээ. 
  •  Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. “Flightradar” цахим хуудасны мэдээлснээр, “Boeing” 3 мянган метийн өндөрт нисэж байжээ.
  • Осол гарсантай холбогдуулан одоогоор эрэн хайх ажиллагааг явуулж байна. 

Онгоц болон нислэгийн тухайд

  • Осолдсон нисэх онгоцыг 1994 онд Америкийн “Continental Airlines” агаарын тээврийн компани бүтээжээ. Харин 2012 онд Индонезийн “Sriwijaya Air” агаарын тээврийн компанид ашиглагдах болсон байна.


    Онгоц Жакарта хотоос Пантианак хотын чиглэлд “SJY182” дугаартай нислэгийг үйлдэж байсан бөгөөд нислэгий хугацаа хоёр орчим цаг болох ёстой байжээ. 


    Иймэрхүү осол хэр олон болдог вэ?

    ·   Индонезид болсон осол нь тус улсад сүүлийн 10 жилд “Boeing” нисэх онгоц осолдсон 9 дэх удаагийн тохиолдол болж байна.  

     

    ·   Хамгийн том осол 2018 оны 10 дугаар сарын 19-нд болж байжээ. Орон нутгийн “Lion Air” агаарын тээврийн компанийн “Boeing 737 Max” загварын онгоц осолдох үед 189 хүн амь үрэгдсэн юм. Үүний дараа Этиопт мөн ижил төрлийн осол болсны улмаас “Boeing 737” загварын нисэх онгоцыг дэлхийн даяар ашиглахаа зогсоосон хэдий ч ашиглалтыг нь дөнгөж 2020 оны 12 дугаар сард сэргээгээд байсан юм.

     

              

Холбоотой мэдээ