Сумдад ОБГ-ын шинэ салбар, бүлгийг нээн ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-01-11 20:33:31

Хэнтий /МОНЦАМЭ/ Өнгөрөгч онд Баян-Адарга суманд Эрэн хайх, аврах салбар, Жаргалтхаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулжээ. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн багаж, тоног төхөөрөмж, байр сууцтай болох ажлуудыг шат дараатай хийж байна.

Энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Адарга сумын Эрэн хайх аврах салбарын барилгын засварт 65 сая төгрөг, Жаргалтхаан сумын Эрэн хайх аврах бүлгийн барилгын засварт 39 сая төгрөгийн хөрөнгө оруулалт батлагджээ. Засварын ажлыг гүйцэтгэх тендерийг тухайн орон нутаг зохион байгуулж, нийт 104 сая төгрөгийн засварын ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат шинэ анги салбартаа онцгой анхаарахыг ОБГ-ын дарга, орлогч дарга нарт анхаарууллаа.  Мөн онцгой алба, байгууллагын нэр төрөө өндөрт өргөж, сахилга хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

 

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын офицерын нөхөн хангалт 75 хувь, ахлагчийн нөхөн хангалт 79.2 хувь, нийт бие бүрэлдэхүүн 74,7 хувийн нөхөн хангалттай үүрэг гүйцэтгэж байна. 

Холбоотой мэдээ