Агааржуулалтын хоолойгоор халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үзэж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-01-13 12:10:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд агааржуулалтын хоолойгоор халдвар дамжих өндөр магадлалтай гэж үзэж байгаа аж. Одоогоор манай улсад ийм тохиолдлыг баталгаажуулсан судалгаа дүгнэлт гараагүй байна.


“Энэ бол амьсгал агаар дуслын халдвар учраас бие биетэйгээ хавьтал болсон үед халдвар авсан гэж үзэж байгаа. Үүнийг гүнзгийрүүлэн судална” гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга ААмбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.


Харин дэлхий дахинд агааржуулалтын хоолойгоор халдвар тархсан тохиолдол гарчээ. Тухайлбал, өнгөрсөн 2020 онд Сингапурын гадаад ажилчдын байранд болон Хонконгт нийтийн байранд агааржуулалтын хоолойгоор дамжин халдвар тархсан гэсэн судалгаа гарчээ. Тиймээс агааржуулалтын хоолойгоор дамжин халдвар тархах өндөр магадлалтай гэж дэлхий дахинд үзэж байгаа аж.

Манай улсын хувьд тандалт судалгаа хийж байгаа бөгөөд байранд амьдардаг хүмүүс цахилгаан шатаар аль болох явахгүй байх, амны хаалт зүүх, бээлий өмсөж шатны бариулд хүрэхийг ЭМЯ-наас зөвлөлөө. Хэрвээ агааржуулалтын хоолойгоор дамжин халдварлах эрсдэл байна гэсэн сэжиг байвал шалгуулах, шаардлагатай тохиолдолд агааржуулалтын хоолойг скочоор таглах зэрэг зөвлөмжийг дэлхий дахинд өгч байгаа аж.

Холбоотой мэдээ