“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл хэрэгжинэ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-01-13 15:49:08

Увс /МОНЦАМЭ/. АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл Улаанбаатар, Эрдэнэт хот болон Дорнод, Орхон, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Увс аймагт хэрэгжихээр болсон байна.

Энэхүү төсөл Увс аймгийн Тэс, Тариалан, Малчин суманд хэрэгжих аж. Хөдөө орон нутгийн малчдын амьжиргааг дэмжих, малын халдварт өвчнийг илрүүлэх, эмчлэх, хянах чадавхийг бэхжүүлж, тогтвортой мал аж ахуй эрхлэх малчдын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой тус төслийн анхны онлайн хурал өнөөдөр зохион байгуулагдаж, авч хэрэгжүүлэх үйл ажиллагаануудаа хэлэлцлээ.

Холбоотой мэдээ