Алтай хотын А бүсээс малаа гаргахыг мэдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-14 19:06:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын ЗДТГ-аас Алтай хотын А бүс буюу хориглосон бүсээс малаа гаргахыг мэдэгдлээ.


Алтай хотын нэгдүгээр бүсэд мал аж ахуй эрхэлж буй найман иргэн байгаа бөгөөд тэднийг малаа хотын хоёрдугаар бүс рүү гаргахыг шаардсан хугацаатай мэдэгдэх хуудсыг өгчээ. Заасан хугацаанд малаа гаргаагүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцохыг мэдэгдсэн байна.

А бүсэд мал тэжээх нь хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлж, ногоон байгууламжийг сүйтгэж байгаа учир ийнхүү мал бүхий иргэдэд онцгойлон анхааруулсан байна.  


Холбоотой мэдээ