Өрх толгойлсон эхчүүд нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-15 10:22:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өрх толгойлсон ээж 2020 оны эцэст 70.3 мянга болж, өмнөх оныхоос 506 (0.7 хувь)-гаар нэмэгдэж, өрх толгойлсон аав 16.4 мянга болж, өмнөх оныхоос 1356 (7.6 хувь)-гаар багасав.


Ээжүүдийн 37.8 (53.7 хувь) мянга нь 3 хүртэлх, 25.6 мянга (36.4 хувь) нь 3-5 хүртэлх, 7.0 мянга (9.9 хувь) нь 6 ба түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.


Улсын хэмжээнд 2020 онд 38.0 мянган өнчин хүүхэд байгаагийн 3.0 мянга (8.0 хувь) нь бүтэн, 35.0 мянга (92.0 хувь) нь хагас өнчин хүүхэд гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Нийт өнчин хүүхдийн 3.6 мянга (9.6 хувь) нь 0-4 насны, 9.5 мянга (25.0 хувь) нь 5-9 насны, 13.7 мянга (35.9 хувь) нь 10-14 насны, 3.9 мянга (10.3 хувь) нь 15 насны, 3.7 мянга (9.7 хувь) нь 16 насны, 3.6 мянга (9.5 хувь) нь 17 насны хүүхэд байна.

 

Холбоотой мэдээ