Дорнод аймгийн мал сүрэг дөрвөн төрөлдөө өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-01-15 12:56:09

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн мал сүрэг дөрвөн төрөлдөө өсжээ. 2019 онд Дорнод аймаг 2.6 сая, 2020 оны жилийн эцэст 2.7 сая гаруй толгой мал тоолуулсан нь 100 гаруй мянган толгойгоор өссөн үзүүлэлт юм.

Тодруулбал, Дашбалбар сум 322 мянга, Цагаан-Овоо сум 262 мянган толгой мал тоолуулснаар хамгийн олон малтай сум хэвээр байна. Халх гол сум 98 мянга, Чулуунхороот сум 120 мянган толгой мал тоолуулсан нь хамгийн цөөн малтай сум болж байгаа аж. Аймгийн хэмжээнд тэмээ 6217 толгой тоологдсон нь өмнөх оноос 84 толгойгоор буурсан гэж ХХААГ-аас мэдээллээ.

Улсын хэмжээнд 2019 онд 71 сая толгой мал тоологдож байсан бол 2020 онд 67.1 сая болж 3.9 саяар буурчээ. 


Холбоотой мэдээ