Улаанбаатар хот руу ингэний сүү нийлүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-01-18 19:29:29

Увс /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын "Милко" компани Завхан сумын малчдаас "Ингэний сүү, хоормог" авах туршилт судалгааны ажлыг эхлүүлээд байна.

Тодруулбал, Завхан сумын тэмээчин С.Шаалуу, Б.Дэмбэрэл нараас тус компани ингэний сүү худалдан авчээ. Цаашид энэхүү туршилт үр дүнтэй, ахицтай байвал тэмээчид ингэний сүүгээ хотноосоо өгөх боломжтой болох юм байна.

Өнгөрсөн 9-р сард УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилгаар зохион байгуулсан “Шинэ эдийн засаг-Увс” форумын хүрээнд орон нутагт байнгын ажлын байр, баталгаатай орлогын эх үүсвэрийг бий болгохын тулд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдтэй томоохон компаниуд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Үүний нэг томоохон ажил нь малчдын хөдөлмөр эрхлэлт, тэр дундаа малын гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт, борлуулалтын зах зээлийг өргөжүүлэх ажил байсан. Энэ хүрээнд Завхан сумын малчид ингэний сүүгээ зах зээлд нийлүүлэх замаар орлогоо нэмэгдүүлэх боломжийг ийнхүү туршиж эхлээд байна. 

Холбоотой мэдээ