Хувийн хэвшилд ажилладаг эмч нар ширээ сандал бэлэглэв

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2016-06-06 12:13:30

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2016 оны зорилгын хүрээнд байгууллагын нийт ажилчдын ажлын бүтээмж гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, идэвх санаачлагыг өрнүүлэх, урт хугацааны тогтвортой хөгжилд багийн хамтын ажиллагаа нэгдмэл байдлыг хангах бие биедээ үлгэр дууриалал болгох зорилгоор хандлагыг өөрчлөх, ажлын бүтээмж сайжруулах 5С зарчмыг ажил үйлчилгээндээ нэвтрүүлэх аяныг зарлаж олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлжээ.

Аянд Нэгдсэн эмнэлэгийн 350 гаруй ажилчид оролцсон төдийгүй хувийн хэвшлийн эмч нар идэвхтэй оролцож бүтээлч ажлыг өрнүүлжээ. Тухайлбал аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан “Энх үрс” эмнэлгийн захирал П.Аюушжав, "Оюу ундраа" эмнэлгийн захирал Р.Нарантуяа нар хурлын заалны 3 сая орчим төгрөгийн ширээ сандал бэлэглэжээ. Мөн аянд хамгийн идэвхитэй оролцож тэргүүн байр эзэлсэн Амаржаргал ахлагчтай Эв нэгдэл багийн 15 гишүүн ирэх 8 сард Солонгос улсад туршлага судлах эрхээ, дэд байрт шалгарсан Эрдэнэбаатар ахлагчтай хамтын хүч баг Итгэлт хамбад аялах эрхээр шагнагджээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ