Ливи цагаачдыг буцааж авахгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-06-06 13:57:02

МОСКВА. /Sputnik/. Европт хүрэхээр Ливиэс явсан цагаачдыг манай улсын Засгийн газар буцааж хүлээж авахгүй гэж НҮБ-ын дэмжлэгийг хүлээдэг тус улсын Ерөнхий сайд Фаез Сераж Германы сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Газар Дундын тэнгист хөмөрсөн завь, хөлөг онгоцуудад сууж явсан африк цагаачид бололтой 117 хүний цогцос өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт далайн давалгаагаар Ливийн эрэгт шидэгдэн гарч ирсний дараа тэрбээр ингэж мэдэгдлээ.

Ливи улс өнөөдөр Африк тивийн олон мянган дүрвэгчдийн хувьд Европт нэвтрэх “трамплин” болон хувираад байгаа юм. 

“Европын Холбооны зүгээс цагаачдыг бидэн рүү буцааж явуулахыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Тэднийг өөрсдийнх нь эх орон руу нь буцааж явуулах арга замыг Европ олох ёстой. Тэд бидэнтэй хамт байх боломжгүй” гэж Ливийн Ерөнхий сайд Германы “Die Welt” сонинд ням гарагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ