Үсчин, гоо сайхны салонд зөвлөмж хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-01-23 10:33:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас коронавируст халдварын үед үсчин, гоо сайхны салонд өгөх зөвлөмж боловсруулсныг хүргэж байна.

 

Ажлын байранд тавих шаардлага:

• Ажилчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах

• Амны хаалт зүүх

• Бээлий өмсөх

• Сандал, орыг 1,5-2 метрийн зайтай байрлуулах

• Хайч, сэнс, сам зэрэг багаж хэрэгслийг үйлчилгээ бүрийн дараа халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэж ариутгах

• Алчуур, нөмрөг, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Ариун цэврийн өрөөнд гарын саван, хуурай цаас байршуулах

• Тогтмол агаар сэлгэх

• Хүлээлгийн танхимд зай барих тэмдэглээ хийх

• Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах

• 1л усанд 25 мл белизна хийж шал, тавцан, сандал, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчих

• 00-г тогтмол цэвэрлэх

• 14 хоногт 1 удаа халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх

Үйлчилгээ үзүүлэхэд:

• Утас болон цахимаар цаг өгөх

• Биеийн халуун үзэх

• Амны хаалт зүүх

• Тос, вакс, түрхлэг зэргийг жижиглэн савалж 1 удаагийн халбагаар таслан авч хэрэглэх. Үлдэгдлийг буцааж хийхгүй, өөр хүнд хэрэглэхгүй

• Аль болох картаар тооцоо хийх

• Гар халдваргүйжүүлэгч байрлуулах

• Хог хаягдлыг уутанд хийж амыг сайтар боож хаях

Холбоотой мэдээ