2021-2024 оны стратеги төлөвлөгөө батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-26 12:30:47

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн ИТХ-ын ажлын албанаас 2021-2024 оны стратеги төлөвлөгөө болон төрийн жинхэнэ алба хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

Тодруулбал, Засгийн газрын 2020 оны 216, 217, 218 дугаар тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаал батлагдсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын ажлын албаны стратеги төлөвлөгөө болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар баталлаа.

Стратеги төлөвлөгөө боловсруулахдаа алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлж, мандатын шинжилгээгээр холбогдох 115 хуулийн 499 заалтад чиг үүргийн шинжилгээ хийж, байгууллагын ерөнхий 1, үндсэн 8 чиг үүргийг тодорхойлон гаргасан байна. Ингэснээр төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хуульд заасан үүргүүд бүрэн тусгагдах боломжтой болсон аж. Мөн аймгийн ИТХ-ын Ажлын албаны 2021 оны үйл ажиллагааны хүрээнд иргэд, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах талаар шинэ зорилтууд дэвшүүлэн төлөвлөжээ.

  

Холбоотой мэдээ