Мексикийн Ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММЕХИКО. /Риа Новости/. Мексикийн Ерөнхийлөгч Андрес
Мануэль Лопес Обрадор коронавирусний
халдвар авсан тухайгаа “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“Миний коронавирусний шинжилгээний
хариу эерэг гарсныг дуулгаж байгаад харамсалтай байна. Өвчний хөнгөн шинж тэмдгүүд
илэрсэн бөгөөд одоогоор би эмчилгээ хийлгэж байгаа. Би өөдрөг хэвээр байх болно”
хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.
Өглөөний хурлын үеэр Төрийн тэргүүнийг Дотоод хэргийн сайд Ольга Санчес Кордеро орлоно гэж Лопес Обрадор мөн мэдэгджээ.