Улаанбаатар хотоос 500 гаруй иргэнийг гурван өдрийн хугацаанд татан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-01-25 10:55:39

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой комисс өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод байгаа иргэдээ татан авах ажлыг эхлүүлж байна. Эхний ээлжний дөрвөн автобус замдаа гарсан байна. Тасалбар захиалга ажиллахгүй байгаа учир иргэд бүртгэлийн дагуу автобусандаа суухдаа мөнгөө бэлэн төлөх юм байна.

Аймгийн Онцгой комисс, Авто тээврийн төвөөс нийтийн тээврийн үйлилгээний компаниудтай гэрээ байгуулсан. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэм барих, иргэдийн аюулгүй байдлыг хангах, замд хүн буулгахгүй байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Улаанбаатар хотоос ирэх 500 гаруй иргэнийг гурван өдрийн хугацаанд татан авна. Эдгээрийн 370 гаруй нь нийтийн тээврээр ирэх санал гаргажээ. Хамгийн гол нь иргэд заавал шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатайг анхаарууллаа.  

Холбоотой мэдээ