Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг дотуур байранд тусгаарлахыг сумдад чиглэл болгов

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-27 11:37:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн 2 иргэнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан мэдээлэл хийлээ.

Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ, иргэн бүр амны хаалтыг зохих журмын дагуу зүүх, олон хүн цугларсан газар очихгүй байх, халдвар хамгаалал, ариун цэврийн дэглэмийг чандлан сахих, халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бусдад эрсдэл учруулахгүйгээр аймгийн Онцгой комиссын 7042-7049 утсанд, мөн сумын Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад нэн даруй мэдэгдэхийг ард иргэдэд уриаллаа.

Энэ сарын 25-ны өдрөөс хойш Улаанбаатар хотоос орон нутагт 300 гаруй хүн ирсний 150 гаруй нь хөдөө сумдын иргэд аж. Эдгээр хүмүүсийг боломж байгаа бол 14 хоногийн хугацаагаар дотуур байранд тусгаарлахыг сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт чиглэл болголоо.

Холбоотой мэдээ