Ховд аймагт 1074 хүн гэрийн ажиглалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-28 10:54:40

Ховд /МОНЦАМЭ/. Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай шийдвэрийн дагуу Ховд аймгийн хэмжээнд зургаан хяналтын цэг ажиллаж байна.

Одоогоор тус хяналтын цэгүүдэд мэргэжлийн байгууллагын 60 орчим алба хаагч тусгай хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Учир нь коронавирусний халдварын тархалтаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор 01 дүгээр сарын 26-29-ний өдөр хүртэлх хугацаанд Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэр гарсан юм.  

Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 1074 хүн байна. Үүнээс 213 нь энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймагт нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээр иржээ. Мөн тусгаарлах байранд 13 хүн ажиглалт, хяналтад байгаа аж. 

Халдвартай бүсээс ирсэн иргэд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг мөрдөж, халдвар, хамгааллын дэглэмийг баримтлахыг уриалж байна. Мөн ажиглалт, хяналтын хугацаанд гадуур явахгүй, айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөв.

 

Холбоотой мэдээ