Түвшинширээ сумын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-01-28 14:40:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 01 дүгээр сарын 27-ны 23:00 цагаас эхлэн Түвшинширээ сумын хэмжээнд явган зорчигч болоод автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар бүрэн хаагаад байна.

Учир нь тус суманд 01 дүгээр сарын 26-ны татан авалтаар Улаанбаатар хотоос ирсэн нэг оюутны түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээ эерэг гарчээ. Улмаар PCR шинжилгээг авч Дорнод аймаг дахь лаборатори руу илгээсэн. Шинжилгээний хариу маргааш гарах аж.

Сумын хөл хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор долоон постод 14 албан хаагч ажиллаж, хөдөлгөөнт эргүүлийг хоёр чиглэлд хийж байгаа аж. 

Холбоотой мэдээ