Ахмадууддаа талархлын захидал хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-28 19:31:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн хамт олноос байгууллагынхаа хамгийн өндөр настай ахмадуудад талархлын захидал илгээн хүндэтгэл үзүүллээ.

Цагдаагийн газар “100 жил- Бидний амжилт” зургаан сарын аяныг зохион байгуулж байгаа тус аяны эхний сард Захиргааны удирдлагын тасаг “Нэг зорилго-Нэг сэтгэл” уриан дор аяныхаа үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.

Тус тасгийн хамт олноос энэхүү сарынхаа ажлын хүрээнд ийнхүү хамгийн өндөр настай ахмад Ц.Сумъяа, Д.Чимэгсүрэн, Ч.Цэенпил нарт сэтгэлийн үгээ хүргэж, бэлэг гардуулсан аж. Тэд өдгөө 85-86 настай, цагдаагийн байгууллагатай ажил амьдралаа холбосон буурлууд юм.  

Ахмад Д.Чимэгсүрэнгийн охин цагдаагийн ахмад Б.Гантуяа одоо Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмчээр ажиллаж байгаа бол ахмад настан Ч.Цэенпилийн охин Ц.Өлзийдэлгэр тус байгууллагад үйлчлэгчээр ажиллаж, ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ