Хятад улсад аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчин улам хомсдож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-28 20:29:50

БЭЭЖИН. /CNBC/. Аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчин улам хомсдож байгаа тухай БНХАУ-ын Хүний нөөц, нийгмийн аюулгүй байдлын яам мэдээлжээ.


БНХАУ-ын Хүний нөөц, нийгмийн аюулгүй байдлын яамнаас дөрөвдүгээр улирлын дүнд гаргасан жагсаалтад ажиллах хүчний хомсдол мэдэгдэхүйц ажиглагдсан 100 мэргэжлээс 36 нь аж үйлдвэрийн салбарын мэргэжлүүд байжээ. Харин нээлттэй ажлын байрны тоо гуравдугаар улиралд 1.3 сая байснаас дөрөвдүгээр улиралд 1.4 сая болж нэмэгдсэн байна.


Ядуу буурай хөдөө орон нутагт хангамж, боломж бололцоо нэмэгдсэнээр хүмүүс мөнгө олохоор хот зорих нь багасаж, үүний үр дүнд аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчний хомсдол үүссэн байж болзошгүй байна. Үүнээс гадна коронавирусний цар тахлын улмаас дотоодын хөдөлмөрийн цагаачид аж үйлдвэрийн том хотуудаас ажлаа орхин гэртээ харих болсон юм.


БНХАУ-ын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, хөдөө орон нутгаас ирсэн хөдөлмөрийн цагаачдын тоо өнгөрсөн онд 5.17 саяар буурч 285.6 саяд хүрчээ.

Холбоотой мэдээ