МҮХАҮТ уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд Швейцарын Хамтын ажиллагааны газартай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-30 09:47:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Швейцарын Хамтын ажиллагааны газрын даргыг хүлээн авч уулзав

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Швейцарын Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Др.Стефани Бурриг өчигдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр Стефани Бурри 2004 оноос хойш хэрэгжсэн “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн үр дүн болон Монгол малын гаралтай бүтээгдэхүүнийг Европ, Швейцарын зах зээлд гаргах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа.


“Ногоон алт, Малын эрүүл мэнд” төсөл энэ оны есдүгээр сард дуусах бөгөөд уул уурхайн бус экспортыг дэмжих, орон нутагт ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд онцгой анхаарч иржээ.


Тухайлбал сарлагийн хөөврөөр бээлий, арьсан хөлбөмбөг хийж, экспортод гаргахаар бэлтгэж байгаа аж.


МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Швейцарын хөгжлийн агентлагтай уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын түвшинд хамтарч ажиллахаа илэрхийллээ.

 

 

Холбоотой мэдээ