Сар бүр 800-1000 иргэнээ татаж авахаар төлөвлөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсов.
Хоёрдугаар сарын
3, 26-нд Сөүл, мөн сарын
10-нд Токио, 24-нд Истанбул хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 850 орчим
иргэнээ татаж авна.
Цаашид долоо хоног тутам доод тал нь нэг удаа нислэг хийж, сардаа 800-1000 иргэнээ авчрахаар төлөвлөж байна. Монгол
Улсын Шадар сайд 8625 хүн /БНСУ-д 5013/, үүнээс 2659 нь нэн яаралтай буцах хүсэлтээ гаргажээ.
Нийт иргэний 563 нь Европ, 6441 нь Ази, 1478 нь АНУ, 140 нь Австрали, гурав нь Африкийн улсуудад байгааг танилцуулгын үеэр дурдлаа.