ОХУ-д болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр олон мянган хүн баривчлагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /Коммерсант/. ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжсэн
арга хэмжээний үеэр баривчлагдсан хүний тоо таван мянга давжээ.
Зөвшөөрөлгүйгээр явуулсан жагсаал цуглаан ОХУ-ын хотуудад ням гарагт болсон
тухай хүний эрхийг хамгаалах «ОВД-Инфо» хэмээх байгууллага мэдэгдсэн байна.
Москва хотын цагаар 22:40 цагт 5021 хүн баривчлагдсан бөгөөд энэ нь ОХУ-д
болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр хамгийн олон хүнийг баривчилсан тохиолдол
болжээ.
Тодруулбал, Москва хотод 1608 хүн саатуулагдсан бол Санкт-Петербургт 1122, Красноярскт
194, Доод Новогород хотод 182, Тверьт 124 хүн тус бүр баривчлагджээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр
баривчлагдсан саатуулагдсан хүний тоо 4 мянга давжээ. Энэ талаар эрх баригчид
албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.